Япон цөмийн хаягдал ус далайд цутгахаа зогсоох ёстой гэжээ

🕔 2023/09/15 05:28

БНХАУ-аас НҮБ-ын Женев дэх хэрэг эрхлэх газар болон Швейцарь дахь бусад олон улсын байгууллагад суугаа элчин сайд Чэн Шюй өчигдөр буюу 9-р сарын 14-нд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ундны ус, ариун цэврийн байгууламжийн хүний эрхийн асуудлаарх тусгай илтгэгчийн яриа хэлэлцээний үеэр үг хэлжээ. 
 
Тодруулбал тэрээр: "Японы засгийн газар Фүкүшимагийн цөмийн цацрагт бохирдсон усыг далайд хүчээр цутгаж байгаа нь номхон далайн эрэг орчмын орнууд, тэрчлэн дэлхийн ард иргэдийн эрүүл мэнд, хөгжил, хүрээлэн буй орчны эрхэд ноцтой хохирол учруулж байна. 
 
Японы дураар үйлдэл хууль дүрэмд нийцэх эсэх болон аюулгүйн талаар өнөөг хүртэл олон улсын хамтын нийгэмлэг эл асуудалд эргэлзээтэй хэвээр байгаа. Мөн БНСУ зэрэг орны иргэд Японы үйлдлийг хүчтэй эсэргүүцсэн хэвээр байна. Фүкүшимагийн цөмийн хаягдал ус аюулгүй байдлын баталгаатай гэдэг нь үнэн бол далайд цутгах шаардлагагүй. Хор хөнөөлтэй бол далайд цутгаж бүр болохгүй. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл уг асуудалд анхааралтай хандахыг хүсэж, Японы тал хаягдал ус далайд цутгахаа даруй зогсоохыг шаардаж байна" гэсэн байна.
скачать dle 12.0

Санал болгох