Ойн гал түймэрт 18 га талбай өртсөн байна

🕔 2023/10/25 16:11

Сэлэнгэ аймаг, Ерөө сумын нутагт ойн гал түймэр гарчээ. 
Тус сумын Буургачин багийн “Цагаан тохойн Мухрын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 180 км, сумын төвөөс хойд зүгт 80 км/-т ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.22-ны өдрийн 13:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид тус аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэж, байгууллагын ажилтан, албан хаагчидтай хамтран 10.23-ны өдрийн 13:25 цагт ойн түймрийг цурамд оруулж зүүн болон зүүн хойд хэсэгт цэвэрлэгээ хийж бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар гал түймэрт 18 га орчим талбай өртөж шатсан гэж ОБЕГ-аас мэдээллээ.
скачать dle 12.0

Санал болгох