Зэрлэг гахайны мах тээвэрлэж, хууль бусаар мод бэлтгэсэн иргэнийг 13.330 мянган төгрөгөөр торгож, хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад шилжүүлжээ
🕔 2024/03/11 18:40
Экологийн цагдаагийн албанаас иргэн Б.Б нь 2024 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр Ховд аймгийн Мянгад сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслээр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны долдугаар сарын тогтоолын 1-р хавсралтын “Ховор амьтны жагсаалт”-д орсон зэрлэг гахай тээвэрлэж, 11.380.000 төгрөгийн экологи, эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад шилжүүлэн ажилласан.
Мөн иргэн Б.Б нь 2024 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Төв аймаг Борнуур сумын нутаг дэвсгэрээс хууль бусаар мод бэлтгэж 1.950.000 төгрөгийн экологи, эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад шилжүүлэн ажилласан байна.
скачать dle 12.0