"Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр бүлтгэр нүдтэй, бор арьст охинд нугасгүй гэлцдэг. Тиймдээ ч хоорондоо 4-5 насны зөрүүтэй ч бор арьстай, алаг нүдтэй охид болох Пүрэвсүрэн, Ариунцэцэг, Пүрэвдулам нар Мянганбаярын эхнэр, хамтран амьдрагч болж хөөрхөн охиныг нь төрүүлсэн. Ц.Мянганбаяр Д.Ариунцэцэгээс салж, О.Пүрэвдуламтай учрахаасаа өмнө Дарханы гаралтай Намуунаа гэдэг охинтой түр зуур "романсалж” дунд гарын жийп машин бэлэглэж байсан. Дараа нь Ц.Мянганбаяр О.Пүрэвдуламтай албан ёсоор гэрлэж, Намуунаа Өвөрхангайн алтны магнат гэсэн хочтой Бямбасүрэн гэдэг хөдөөх залуутай гэрлэж хүүтэй болсон. Алтны хайгуулчин Бямбасүрэнг Минотой хамтран амьдарч байснаар хүмүүс сайн таньдаг. Бямбасүрэн Миногоос салж, Миногийн найз Намуунаатай гэрлэн хүүтэй болсон ч мөн л салж, Бямбасүрэн голж орхисон Миногоо эргэн гуйж, хамтдаа амьдран мөн л хүүтэй болсон гэх юм билээ.
Харин ганц бие хүүгээ тэврэн үлдсэн Намуунаа өдрөөс өдөрт өнгө зүс орсоор. Намуунаа, Топ модель Д.Пүрэвсүрэнтэй их адилхан, заримдаа яг л нэг хүн мэт ижилхэн харагдах нь бий. Саяхан загвар өмсөгч Намуунаа 23 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж, дуучин Агиймаа, жүжигчин Золоо, "Тусгай салаа” киноны Сүлд буюу Алтанхуяг тэргүүтэй олны танил залуус иржээ.
скачать dle 12.0