Монголын тамирчид дэлхийн ой тогтоолтын таван рекордыг шинэчлэн тогтоов

🕔 2023/10/30 13:04

Ой тогтоолтын азийн холбооноос зохион байгуулж буй Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн боллоо. Тэмцээнд долоон улсын 82 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр хоёр өдрийн турш өрсөлдөв. Энэхүү тэмцээнд манай улсын тамирчид анх удаа оролцсон ба багийн дүнгээр нэгт жагслаа.
 
Мөн уг тэмцээнд манай таван тамирчин дэлхийн рекордуудыг шинэчиллээ. Тодруулбал, таван минутын "ЗУРАГ" төрөлд ОУ-ын мастер Г.Мянганбаяр "507" зураг алдалгүй санаснаар насанд хүрэгчдийн дэлхийн рекордыг шинэчилсэн. Мөн тус төрлийн өсвөр насны ангилалд анхны олон улсын тэмцээндээ оролцож буй Б.Анужин "450"зураг алдаагүй тогтоон өсвөрийн дэлхийн рекордыг шинэчлэв.
 
Түүнчлэн "БАГАНАН ҮГС" төрөлд ОУ-ын мастер Ц.Номин-Эрдэнэ 15 минутад "299 үг" алдалгүй санаснаар өсвөр дэлхийн рекордыг, "ХОЁРТЫН ТООЛОЛ" төрөлд Ц.Оюун-Эрдэнэ 30 минутад "5049 цифр" алдаагүй тогтоон өсвөрийн дэлхийн рекордыг шинэчиллээ.
скачать dle 12.0

Санал болгох