“Хууль бус нийтийн зорчигч тээвэрлэлт” сарын аян үргэлжилж байна

🕔 2016/02/16 10:39

 

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, Авто тээврийн төв, "Албан журмын даатгалын холбоо” хамтарч зохион байгуулсан "Хууль бус нийтийн зорчигч тээвэрлэлт” нэг сарын аян үргэлжилж байна.

Тус аян нь хот орчим болон хотын дотор хууль бус нийтийн зорчигч тээвэрлэлтийг илрүүлж таслан зогсоож зам тээврийн осол зөрчил замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бууруулж  жолоочийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлыг эрчимжүүлэх зорилготой. Энэ хүрээнд нийтийн зорчигч тээвэр эрхлэгч байгууллагуудын дотоод хяналт шалгалт хариуцсан ажилтанг хяналтын постууд болон хууль бус тээвэрлэлт хийж байгаа зогсоол, нийтийн эзэмшлийн талбайд ажиллуулж хяналт шалгалтыг чангатгана.

Мөн хяналт шалгалтаар ажиллаж байгаа албан хаагчдыг хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслээр хангаж хууль бус тээвэр хийж байгаа жолооч нарт мэргэжлийн зөвлөгөө өгөх зэрэг ажлууд хийгдэх юм байна. Хууль бус тээвэрлэлт хийсэн жолооч нарыг торгож цагдахаас илүү зөвлөгөө өгч, осол гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллах аж.

Б.Норовсамбуу


скачать dle 12.0

Санал болгох