Япон Улс цацрагт бохирдсон усыг дур зоргоороо далайд цутгаж болохгүй гэжээ
🕔 2023/05/22 08:35
Японы Засгийн газар "Их 7"-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Фүкүшимагаас хүнс экспортлон аюулгүй гэдгийг нотлохын сацуу Фүкүшимагийн цацрагт бохирдсон усыг далайд цутгахыг бүх улс оронд ойлгуулахыг хичээж байлаа.Гэвч энэ алхам нь олон улсын хамтын нийгэмлэгийн эсэргүүцэлтэй тулгарах нь гарцаагүй.
Фүкүшимагийн цацрагт бохир усыг далайд хүчээр цутгаж, далайн орчинд ноцтой хохирол учруулж байгаа нь Япон улс хувиа хичээсэн, алсын хараагүй гэдгийг гэрчлэх үйлдэл юм. Олон улсын атомын энергийн агентлагийн холбогдох үнэлгээний тайланд цацрагт бохирдсон усыг далайд цутгахыг зөвшөөрөх ёстой гэсэн дүгнэлтэнд хүрээгүй байна. Японы ард түмний далайд цутгахыг эсэргүүцсэн дуу хоолой ч өдрөөс өдөрт нэмэгдэж байнгаа юм.
Г.Бямба
https://sonin.mn/news/culture/138070
скачать dle 12.0