2024 онд үүлэнд нөлөөлж бороо оруулахад 1.5 тэрбумыг зарцуулна
🕔 2023/10/27 13:12
УИХ 2024 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ ирэх онд үүлэнд нөлөөлж бороо оруулахад хэдэн төгрөг төсөвлөж байгаа тухай Ж.Батжаргал гишүүний асуултад хариуллаа. Ингэхдээ "2022 оноос эхлээд дөрөвдүгээр сараас үүл буудаж эхэлсэн. Энэ онд 1.4 тэрбум төгрөг зарцуулсан. Ирэх онд 1.5 тэрбумыг зарцуулна. Үүгээр 800 орчим пуужин худалдан авдаг. Нөөцтэйгөөр тооцвол 1100-1200 орчим пуужин шаардлагатай байдаг. Хавар эрт үүл буудах нь илүү үр дүнтэй байдаг юм билээ.