Цөмийн цацрагт бохирдсон усыг далайд цутгахыг эсэргүүцэж байна гэжээ

🕔 2023/04/17 10:51

Японы Засгийн Газар энэ онд Фукушимагийн атомын цахилгаан станцын үйлдвэрлэсэн хаягдал усыг Номхон далайд цутгахаар төлөвлөж байгаа нь олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг нэгэнт татан, өргөн хүрээнд хардлага төрүүлж байна. Хятадын CGTN-ы саяхан дэлхийн интернет ашиглагчдын дунд явуулсан санал асуулгад оролцогчдын  93.21 хувь нь Японы Засгийн газрын цацраг идэвхт бодис агуулсан усыг далайд цутгах төлөвлөгөөг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.
 
Японы Засгийн газрын далайд цутгахаар төлөвлөж байгаа цөмийн бохир усанд 60 гаруй төрлийн цацраг идэвхт элемент агуулж байдаг бөгөөд ихэнх хэсгийг нь зохицуулах техник байхгүй юм байна.
 
Гэвч Японы Засгийн газар болон Токиогийн цахилгаан эрчим хүчний компани харин цөмийн цацрагт бохир ус дахь  цацраг идэвхт элементийг нэгэнт цэвэршүүлсэн, цэвэршүүлсэн бохир ус аюулгүй гэж буй юм. Энэ тухайн санал асуулгад оролцсон 90.82 хувь нь Японы Засгийн газрын энэ яриа хүмүүсийг итгүүлж чадахгүй байна гэж үзэж, 86.45 хувь нь Японы тал цөмийн бохир усыг зохицуулахдаа шинжлэх ухаанч бус, ил тод бус хандаж байна гэж үзсэн байна.
 
Энэ санал асуулгыг CGTN англи, испани, франц, араб, орос таван хэлээр явуулж, 24 цагийн хугацаанд 33746 хүн саналаа өгч оролцжээ.
 
Г.Бямба
https://sonin.mn/news/culture/137242
скачать dle 12.0

Санал болгох