Фтор ихтэй ус хүүхдийн сэтгэн бодох чадварт нөлөөлдөг
🕔 2023/10/30 12:00
АНУ-ын эрдэмтэд Этиопын хөдөөх тосгодын гүний усанд агуулагдах байгалийн илүүдэл фтор хүүхдийн сэтгэхүйн хөгжилд нөлөөлж байгааг тогтоожээ. Эрдэмтдийн хийсэн дүгнэлтийг Neurotoxicology and Teratology сэтгүүлд нийтэлсэн байна.
АНУ-ын Тулейн их сургуулийн эрдэмтэн Теодорос Годебагаар удирдуулсан судлаачид Этиопын өмнөд нутгийн Их хатан цохионы хөндийд уг судалгааг хийсэн юм. Ингэхэд фторын агууламж шүд хорхойтохоос хамгаалах хэмжээнээс 5-10 дахин илүү байгааг тогтоожээ. Ийм хэмжээний фтор мэдрэлийн системийн хөгжилд ч сөргөөр нөлөөлдөг. Дээрх хөндийд нутагладаг 74 хүүхдийг судалгаанд хамруулахад сэтгэн бодох чадвар нь бусад нутгийн үеийнхнээсээ муу буюу зохион бичлэгт 42 хувь, зурахад 25 хувиа доогуур байжээ. Мөн фторын хэмжээ нь хэвийнхээс 10 дахин их газрын хүүхдүүд илжиг зурах тестийг бараг бүгд давсангүй.
Ийм асуудал нь ундны усны фторын илүүдэлтэй дэлхийн бусад бүс нутгийн хүүхдүүдэд ч тохиолддог. Өнөөдөр 200 сая орчим хүн ийм нөхцөлд амьдарч байна.
скачать dle 12.0