Тэрбум мод: 61.5 сая тарьц суулгацын нөөц бүрдүүлээд байна
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 5/МОНЦАМЭ/.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод”үндэсний хөдөлгөөн эхлээд хоёр жил өнгөрчбайна. Энэ хугацаанд хийсэн ажлын талаарЗасгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойнгазрын дарга Б.Оюунсанаагаас тодрууллаа.
Тэрбээр, өнгөрсөн хугацаанд “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд41.5 сая орчим мод тарьсан. Төр болон хувийн хэвшлийн хэмжээнд12.1 тонн үрийн нөөцтэй байна. Жилдээ 130-150 сая ширхэг мод хэрэгтэй байгаа. Одоогоор 61.5 сая орчим ширхэг тарьц суулгацын нөөцийг бүрдүүлээд байгааг мэдээллээ.
Өнгөрсөн хугацаанд мод тарьж, ойжуулах дэд бүтцийг бүрдүүлэхэд чиглэн ажиллалаа. Хөдөлгөөний эхний гурван жилд бэлтгэл ажил буюубаазсууриа сайн бэлдэж, тарьц, суулгац, хүний нөөцийг бүрдүүлэхээртөлөвлөсөнбайсан. Түүнийхээ дагуу явж байна.Тиймээс “Тэрбум мод” хөдөлгөөний үйл ажиллагааэнэ онд эрчимтэй үргэлжилж,2025 оноос илүү өргөжинө. Монгол орны ойжуулах ажил 2030 оноос хойш ч үргэлжилнэ гэв.
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн нь одоо байгаа доройтсон ойгоо нөхөн сэргээх, цөлжилт, газрын доройтол, хөрсний элэгдсэн эвдрэлийн эсрэг хамгаалалтын зурвас байгуулах, хот суурин газарт ногоон байгууламж нэмэгдүүлэх гэсэн үндсэн гурван зорилгын хүрээндхэрэгжиж буй юм.
Тодруулбал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд уул уурхайнсалбарын21компани, ААНнийтдээ 608 сая мод тарихаар үүрэг, амлалт авсанюм.Жишээлбэл, “Оюутолгой”компани100 сая мод тарихаар амласнаас60 сая модыгбиетээр тарьж, үлдсэн 40 саяыг нь дүйцүүлэх хэлбэрээр тооцохнөхцөлтэй. Энэ нь улсын хэмжээний тариалалтадсуурь дэд бүтцийн хэрэгцээ байгаа учир дүйцүүлж буй дүндээ зарим компаниМод үржүүлгийн газруудад хөрөнгө оруулах аж. Одоогоорговийн бүсэдМод үржүүлгийн 3 газарбайгуулж, дахин хоёр аймагт3-ыг байгуулахааражиллажбайна.
ААН-үүдмод үржүүлгийн газруудад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг худалдаж авах, шинэ техник, технологийг нутагшуулах, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх зэрэгт тусалж байна. Ингэснээр 40 саяар тогтохгүй их модыг тарих дэд бүтцийг бий болгоногэлээ.
Уул уурхайн компани мод тарих, ойжуулахад зарцуулах санхүүжилтээ шийдэж байгаа бол үржүүлгийн газрууд модоо тарьж арчлахад анхааран ажиллах нь хамгийн зөв шийдэл юм.
“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн хугацаанд:
- Сэлэнгэ аймгийн Ялбагын хөндийд эзэнгүй орхигдсон уул уурхайн талбайд техникийн нөхөн сэргээлт хийжээ. Ингэснээр одоо биологийн нөхөн сэргээлт буюу мод тарьжэхлээд байна.
- Богд уулын аманд 70 га талбайд доройтсон ойг нөхөн сэргээж байна.
- Нийслэлд хотын гудамж талбай, дүүрэг хороодын нутаг дэвсгэрээс гадна Улаанбаатарт үйл ажиллагаагаа явуулдаг төрийн байгууллагууд8 газрын хариуцан эдгээрбайршилд мод тарьж байна.
- Энэ жил бид хашаандаа мод ургуулж байсан туршлагатай, бусдадаа зааж зөвлөх, мод тарьж ургуулах үнэнхүү хүсэлтэй 50 айлыг сонгож тусламж үзүүлэх төсөл хэрэгжиж байна. Шалгарсан айлуудад 4х6 харьцаатай хүлэмж өгнө. Тарих модны үр өгч мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллана.
- Ойн инженер, мэргэжилтнүүдийг бэлтгэж чадавхжуулах чиглэлээрБНХАУ,БНСУзэрэг улстай хамтранбайна.МУИС, ХААИС, МСҮТ-үүдийн богиноболон уртхугацааны сургалтуудад оюутан, сурагч нарыг хамруулж байна.
- 1000 сургагч багш нар өөр өөрийн орон нутагт мод тарихиргэд, байгууллага, ААН-үүдэдзөвлөнажиллаж байна.