Оюутан цэргүүд албаа ингэж хааж байна

🕔 2016/08/08 12:25

Оюутан цэргүүд албаа ингэж хааж байна

 

"Оюутан цэрэг" хөтөлбөр гурав дахь жилдээ хэрэгжиж буй. Цэргийн ерөнхий бэлтгэл буюу онолын сургалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулсан бол цэргийн мэргэжлийн бэлтгэл буюу тактикийн сургалт зургадугаар сараас эхэлжээ.

Оюутан цэргүүд албаа ингэж хааж байна

 

Ингэхдээ нийслэлд 750 оюутныг БХИС-ийн Сургалтын төвийг түшиглэн, баруун аймгийн 150 оюутан Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний ангид, зүүн аймгуудын 100 гаруй оюутныг Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний ангид бэлтгэж байгаа юм.

Оюутан цэргүүд албаа ингэж хааж байна

 

Өнгөрсөн бямба гаригт оюутан цэргүүдийн тактикийн бэлтгэлийн явцтай Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, УИХ-ын гишүүн Б.Батзориг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын ахлах референт Ж.Амгалан, БХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга, хурандаа Д.Ганхуяг, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар нар танилцсан байна.

Оюутан цэргүүд албаа ингэж хааж байна

 

Түүнчлэн их, дээд сургуулийн захирлууд, Монголын Оюутны холбооны удирдлагууд оролцсон бөгөөд БХИС-ийн сургуулийн захирал, хошууч генерал Я.Чойжамц тэргүүтэй албаныхан сургалтын явцын талаар мэдээлэл өгөв.

Оюутан цэргүүд албаа ингэж хааж байна

 

Өмнөх жилүүдэд "Оюутан цэрэг" хөтөлбөрт БХИС-ийн багш нар онолын хичээлийг явуулдаг байсан бол энэ жил цэргийн анхан шатны бэлтгэл болон тактикийн сургалт бэлтгэлийг БХИС бие даан явуулж байгаагаараа онцлог аж. БХИС "Оюутан цэрэг" хөтөлбөрийг өөрсдийн сургалтын материаллаг баазыг түшиглэн явуулахтай холбоотой БХЯ, ЗХЖШ-аас олон бүтээн байгуулалт, тохижилтын ажил хийснээ албаны удирдлагуудад танилцуулжээ.

Оюутан цэргүүд албаа ингэж хааж байна

 

Тухайлбал, 12 хичээлийн цэгийг хичээлд ашиглах тоног төхөөрөмжөөр бүрэн хангаж, 1000 хүний хоол бэлтгэх хүчин чадалтай гал зуух болон цахилгаан хэрэгслээр иж бүрэн хангасан байна. Түүнчлэн оюутан цэргүүдийн амралт ая тухтай байдлыг харгалзан усанд орох байр, 500 хүний хооллох зал, 750 хүний хээрийн майхан, нүүдлийн театр гээд олон ажлыг дурьдаж болох ажээ.

Оюутан цэргүүд албаа ингэж хааж байна

 

Энэ үеэр дайн байлдааны үед хэрхэн отолт хийх, хээрийн нөхцөлд хэрхэн гал түлж, амь зогоох гэхчилэн сургалтыг ШУТИС-ийн оюутан Ч.Урианхай бусад цэргүүдийн хамтаар гүйцэтгэв.

Оюутан цэргүүд албаа ингэж хааж байна

 

Тэд модны мөчир ашиглан оромж барьж, нойтон модыг гал болгон асаасан гээд олон зүйл сурснаа албаныханд сонирхуулж байлаа.

Оюутан цэргүүд албаа ингэж хааж байна

 

Тэдний ойролцоо хэсэг оюутан цэргүүд гранат шидэж, буудлага гүйцэтгэж байхад нөгөө хэсэг нь танк, хуягт тээвэрлэгчийн доогуур мөлхөх, гал түймэр болон саадтай газрыг туулж байна.
Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдаж буй Э.Цэцэн

-Энэ хөтөлбөрт хамрагдсандаа их баяртай байна. Энэ хугацаанд олон зүйл сурч мэдлээ. Ялангуяа, үг даах, бусдыг хүндэтгэх, ажлыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх гээд миний амьдралд хэрэгтэй олон зүйлийг сурсан. Ямар ч байсан тэсвэр тэвчээрийг өөртөө олж авсандаа баяртай байна. Манай аав, ээж, өвөө эргэлтээр ирсэн. "Миний хүү чийрэг болсон байна. Сайхан харагдаж байна" гэж магтаж байсан. Өвөө өөрөө цэргийн албанд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан дэд хурандаа С.Лувсаннамжил гэж хүн бий. Тэгсэн өвөө маань "Миний муу бор хүү сайхан цэрэг болсон байна гэсэн.Бүр албаа сайн хаагаад ирээрэй" гээд баярлаж байсан шүү. Гэр бүлийнхэн маань ч гэсэн сэтгэл их өндөр байгаа. Бидэнд эр цэрэг байх тухай олон зүйлийг зааж өгсөн багш нартаа баярлалаа гэж хэлье.

Оюутан цэрэг хөтөлбөрт хамтрагдаж буй Г.Баасандорж

-Багаар ажиллах арга ухаанд суралцлаа. Өөртөө анхаарал, нөхөртөө халамж тавих ёстойг мэдэрсэн. Олон найз нөхөдтэй боллоо. Хамгийн гол нь эх орон дуудсан цагт үүрэг гүйцэтгэж чадахаар болсондоо баяртай байна.

 

скачать dle 12.0

Санал болгох