Тэрбумтнуудад зориулсан “Apple” сет танилцуулав

🕔 2023/10/30 14:58

“Golden Concept” компани тэрбумтнуудад зориулсан “Apple”-ийн цагаан алт, очир эрдэнэс бүхий хэрэгслүүдээс бүтсэн сет танилцуулжээ.
“Billionaire's Gadgets” коллекц нь 250 мянган ам.долларын үнэтэй. Тус сетэд iPhone 15 Pro Max, утасгүй AirPods Max чихэвч, Apple Watch Ultra 2 ухаалаг цаг болон “Apple” компанитай ямар ч холбоогүй механик цаг оржээ. Бүх хэрэгслүүд нь цагаан алтан корпустай, очир эрдэнэсээр чимэглэгджээ. Хамгийн үнэтэй нь нийт 36.72 карат жинтэй 2448 алмазаар чимэглэсэн “iPhone 15 Pro Max” утас. Энгийн загварын жин нь 221 гр бол тусгай загвар нь 213 гр гэнэ. “Billionaire's Gadgets” коллекцийн хэрэгслүүдийг бүтээхэд нийт 500 ажлын цаг зарцуулж, 7586 очир эрдэнэс ашиглажээ.
“Golden Concept” компани “Billionaire's Gadgets” сетийг дэлхийн аль ч газарт хэдхэн хоногийг дотор хүргэхээр амлаж байна. Коллекц цэвэр хар царсаар хийсэн тусгай хайрцагтай аж.
скачать dle 12.0

Санал болгох