ISO 9001:2015 СТАНДАРТЫГ ҮНДЭСНИЙ СТАНДАРТ БОЛГОЖ БАТАЛЛАА

🕔 2016/06/06 13:43

Стандартчиллын үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан 2016 оны 4-р сарын 28-ны өдөр хуралдаж 9 салбарын Техникийн хороодоос дэмжигдсэн 61 стандартын төслийг хэлэлцэн 60 төслийг Үндэсний стандартаар баталсан байна.

 Мөн менежментийн тогтолцооны шаардлагын ISO 9001:2015 стандартыг ISO 19011: 2011; ISO 9004:2009 стандартуудтай хамт хэлэлцэж
MNS ISO 9001:2016; 
MNS ISO 9004:2016; 
MNS ISO 19011:2016 стандартуудыг үндэсний стандартаар баталж, 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн мөрдөж байна.

13388912 1127844120601013 1205280461 o

 Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар ISO-9001:2015 стандартыг өөрийн байгууллагадаа нэвтрүүлэхээр ажиллаж байгаа билээ. 10 бүлэг, 131 шаардлагыг хангасан ажил үйлчилгээг иргэд, хэрэглэгчдэд хүргэх тус стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд 32 үйл ажиллагааг төлөвлөн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар хэрэгжилт 83.44% буюу 4.14 онооны үзүүлэлттэй байна.

 Тамгын газрын бүх албан хаагчид оролцон олон улсын стандартын шаардлагад нийцүүлсэн Чанарын гарын авлага, 6 журам, 9 заавар нийт 16 стандартын баримт бичгүүдийг шинээр боловсруулсан. Одоо бид эдгээр чанарын удирдлагын тогтолцооны баримт бичгүүдийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгохоор ажиллаж байна. Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 стандартыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэхтэй холбоотой 21 эрх зүйн баримт бичиг /Аймгийн Засаг даргын захирамж, ТГ-ын даргын тушаал/-үүдийг боловсруулан гаргажээ.

Мөн төрийн албан хаагчийн "Ажлын байрны тодорхойлолт”-ыг шинэчлэн боловсруулж, "Ажлын байрны чиг үүргийн шинжилгээ”, "Аймгийн ЗДТГ-ын үйл явцын зураглал”, "Аймгийн ЗДТГ-ын найдвартай ажиллагааны түвшинг тодорхойлох”, аймгийн ЗДТГ-ын хэмжээнд "Гадаад, дотоод асуудал, эрсдэл, боломж”, "Сонирхогч талуудын хэрэгцээ, шаардлага” зэрэг судалгаа шинжилгээний нилээн томоохон ажлуудыг хийж, баримтжуулсан мэдээллийг боловсруулаад байгаа аж.

скачать dle 12.0

Санал болгох