Цөмийн цацрагт бохирдсон усыг далайд цутгаж байгаад улс орнууд шүүмжлэлтэй хандаж байна гэжээ

🕔 2023/08/29 11:40

8-р сарын 28-нд ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалав. Япон улс цөмийн бохирдсон усаа далайд цутгаж байгаатай холбогдуулан Хятадын зарим иргэд Японд маш дургүйцэж байгаа талаар сэтгүүлч асуулт асуужээ. Үүнд Ван Вэньбинь хариулт хэлэхдээ,  
"Юуны өмнө Хятад улс Хятадын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэдийн аюулгүй байдал, хууль ёсны эрх ашгийг хуулийн дагуу байнга хамгаалсаар ирсэн, мөн Японы Засгийн Газар олон улсын хамтын нийгэмлэгийн хүчтэй эргэлзээ, эсэргүүцлийг үл ойшоон Фүкүшимагийн цөмийн ослоос үүссэн бохирдсон усыг далай руу цутгах ажлыг эхлүүлсэн.
  Японы Засгийн Газрын энэхүү хувиа хичээсэн, хариуцлагагүй үйлдлийг хөрш орнууд болон олон улсын хамтын нийгэмлэг нийтээрээ шүүмжилж байна, үүнтэй холбогдуулан зохих арга хэмжээ ч авч байна. Талуудын зүй ёсны шаардлагад анхаарал хандуулж, цөмийн бохирдсон усыг далайд цутгахыг даруй зогсоон, хөрш орнууд болон холбогдох талуудтай бүрэн зөвшилцөж, бохирдсон усыг үр дүнтэй шийдвэрлэхийг Японы талд хатуу шаардаж байна. Хятадын Засгийн Газрын эрх бүхий байгууллага Хятадын ард түмний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс далайн цацрагийн орчин, далайн усны бүтээгдэхүүний цөмийн бохирдлын эрсдэлд хяналт тавих арга хэмжээ авч байна." гэсэн байна.  Г.Бямба
скачать dle 12.0

Санал болгох