Цөмийн цацрагт хордсон усыг далайд цутгахыг эсэргүүцэн жагсжээ

🕔 2023/08/14 10:10

Японы Засгийн Газар Фукушимагийн цөмийн цацрагт хордсон усыг далайд урсгах төлөвлөгөөг зориуд хэрэгжүүлэх гэж байгаа нь тус улсын болоод бусад улсын нийгмийн маш олон давхаргын хүмүүсийн хүчтэй эсэргүүцлийг дагуулж байна. Цөмийн цацрагт хордсон усыг далай тэнгист урсгах өдөр ойртох тусам Японы ард түмэн жагсаал цуглаан болон бусад хэлбэрээр эсэргүүцлээ илэрхийлж, Японы Засгийн газар болон Токиогийн цахилгаан эрчим хүчний компани цөмийн цацрагт бохирдсон усаа далай руу цутгах төлөвлөгөөгөө цуцалж, цөмийн бохирдсон усыг зайлуулах бусад тохиромжтой арга олохыг уриалах болжээ.
 8-р сарын 12-ны өдөр бол Японы урт амралтын хоёр дахь өдөр. Тэгвэл уг өдрөөр маш олон Япончууд Фүкүшима мужийн Намие хотын эрэгт  цугларч, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна. Далай тэнгис бол бүх хүн төрөлхтний хамтын эх баялаг, далай тэнгисийн орчны аюулгүй байдалд заналхийлсан аливаа ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн тэд  өгүүлж байв.
 
Жагсаалд Фүкүшимагийн зарим нутгийн иргэд ч оролцсон байна.
 
сонин mn
 
Тэд энэ үеэр: "Фүкүшимагийн цөмийн ослоос хойш Токиогийн цахилгаан эрчим хүчний компаний ослын дараах зохицуулалтын ажил алдаа дутагдлаар дүүрэн байгааг онцлох ёстой. Токиогийн цахилгаан эрчим хүчний компани цөмийн цацрагт бохирдсон усыг зүй зохистойгоор шийдвэрлэх чадвартай эсэх, мөн зохих хяналт тавин мэдээллийг ил тод болгож чадах эсэх зэрэг нь хүмүүсийн санааг зовоож байна. Цаашид ч жагсаал цуглаанаа үргэлжлэн зохион байгуулах болно, Токиогийн цахилгаан эрчим хүчний компани болон Японы засгийн газар алдаагаа даруй түргэн засаж, цөмийн бохирдсон усыг далай руу урсгах төлөвлөгөөгөө цуцлахыг хүсэж байна" гэжээ.
 
сонин mn
 
Г.Бямба
скачать dle 12.0

Санал болгох