Япон Номхон далайд цөмд бохирдсон усаа цутгавал бүс нутгийн улс орнууд нөхөн төлбөр нэхэх эрхтэй...

🕔 2023/01/05 15:31

“Хэрэв цөмд бохирдсон ус аюулгүй юм бол түүнийгээ Токиод хаяад, Парист туршаад, Вашингтонд хадгалаад үзээрэй, харин бид Номхон далайгаа цөмийн бохирдлоос ангид хэвээр байлгах ёстойг Японд сануулах хэрэгтэй.” Энэ бол Вануатугийн нэрт улс төрч Мортари Лавоа Хилда Линигийн хэлсэн үг.
 
Хоёр жилийн өмнө 4-р сард Японы Засгийн газар 2023 оны хавраас эхлэн Фукушимагийн цөмд бохирдсон усыг далайд цутгах төлөвлөгөөгөө зарласан юм. Бохир усыг далай руу цутгах өдөр ойртох тусам олон улсын хамтын нийгэмлэгийн эсэргүүцэл улам бүр нэмэгдэж байна.  Хэрэв Япон үнэхээр төлөвлөгөө ёсоор Номхон далайд цөмийн бохирдсон усаа цутгавал Номхон далайн бүс нутгийн улс орнууд түүнээс нөхөн төлбөр нэхэх эрхтэй гэдгийг ч шинжээчид онцолжээ.
 
Аюулгүй цэвэршүүлэх боломжийг бүрэн судлаагүй, мэдээллээ нээлттэй болгоогүй, хөрш орнууд болон олон улсын байгууллагуудтай хангалттай зөвшилцилгүй, Японы Засгийн газар дур мэдэн бохир усаа далайд цутгах шийдвэр гаргасан нь дэлхий нийтийн эсрэг талд зогссон мэт явдал юм. 
 
Япон улс “НҮБ-ын Далайн эрх зүйн конвенци”,“Цөмийн ослын тухай эрт мэдэгдэх конвенц”,“Цөмийн аюулгүй байдлын тухай конвенц" зэрэг олон улсын конвенцид нэгдэн орсон. Гэвч  Япон эдгээрийг мэдсээр байж зөрчиж байна. Тухайлбал, "Нэгдсэн Үндэстний Байгууллагын Далайн эрх зүйн конвенци”-д бүх улс орон далайн байгаль орчныг хамгаалах болон баталгаажуулах үүрэгтэй, мөн олон улсын хууль тогтоомжийн дагуу бүх улс орон хариуцлага хүлээх ёстой бөгөөд “хохирол юм уу аюул эрсдэлийг шилжүүлж" болохгүй гэж заасан байдаг. Гэтэл Япон улс Номхон далайг өөрийн “бохир усны хоолой" мэтээр үзэж, гамшигт үр дагаврыг Номхон далайн бусад орнуудад илт шилжүүлж, гэрээнээс зөрчсөнийхөө төлөөсийг заавал төлөх ёстой.
 
Далай тэнгис бол хүн төрөлхтний хамтын баялаг, хамтдаа оршин амьдрах гэр орон. Бохир усыг далай руу урсгах нь Японы хувийн асуудал биш. Одоогийн байдлаар, Олон улсын атомын эрчим хүчний агентлаг Фүкүшимагийн цөмийн бохирдсон усны талаар иж бүрэн үнэлгээ хийсээр байгаа. Япон улс бохир усаа далайд урсгах төлөвлөгөөг хүчээр хэрэгжүүлж байгаа нь харамсалтай. Японы түүхийн хар толбо хөрш орнуудад ноцтой гамшиг учруулсан. Одоо дахиад нэгийг нэмж, түүхэн гутамшиг үлдээх  гэж үү?
 
Наянтайгийн Далантай
скачать dle 12.0

Санал болгох