Хятадууд 2030 он гэхэд саран дээр бууна гэжээ
🕔 2023/10/26 22:18
Саран дээр 2030 оноос өмнө хүн буулгах зорилтоо биелүүлэхийн тулд Хятад Улс олон төрлийн судалгаа хийж байгаа аж. Төлөвлөгөөт бэлтгэл ажил бүрэн хангагдсан хойно тус улс олон улсын сансрын нисэгчдийг албан ёсоор урьж, саран дээр буух нислэгийг хамтдаа гүйцэтгэж, сансар огторгуйг хамтдаа судлах болно гэж Хятадын нисэгчтэй сансрын инженерийн алба мэдээлсэн байна.
Үүний зэрэгцээ Хятадууд ирээдүйд сансрын станцтай хамт тойрог замд нисэх, өргөн хүрээний судалгааны ажиглалт хийх сансрын дуран хөөргөх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.