Ирэх онд ойн хортон шавжтай тэмцэхэд 22 тэрбумыг зарцуулна
🕔 2023/10/27 12:33
УИХ 2024 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ ирэх онд ойн хортон шавжтай хэрхэн тэмцэж байгаа талаар мэдээлэл өглөө.
Тэрээр “Өнгөрсөн жилийн төсвийн хэлэлцүүлгийн үеэр ойн хөнөөлт хортон шавжтай тэмцэх, хөнөөлт шавжид нэрвэгдсэн голомтлогдсон талбайн асуудлууд хөндөгдөж байсан. Энэ хүрээнд 8.3 орчим тэрбум төгрөгийг төсөвт нэмснээр энэ жил ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлууд сайн хийгдсэн. 2024 оны төсөвт нийтдээ ойжуулалтын хөтөлбөр дээр 47 тэрбум төгрөг тусгагдсан. Үүний 22 орчим тэрбум төгрөгийг ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд зарцуулна” гэлээ.
скачать dle 12.0