Улаан тэнгист живсэн хөлөг онгоц экологид аюул учруулж болзошгүйг сэрэмжлүүлэв
ВАШИНГТОН, 2024 оны гуравдугаар сарын 3 /VOA/.Өнгөрсөн сард Йемений хутичуудын дайралтад өртсөн ачаа тээврийн“Rubymar”хөлөг онгоц бямба гарагт Улаан тэнгисийн өмнөд хэсэгт живсэн тухай Йемений засгийн газар мэдэгдлээ.
Их Британийн уг хөлөг онгоцоор бордоо тээвэрлэж байсан тул “экологид аюул” учирч болзошгүйгэдгийгдээрх мэдээлэлд сэрэмжлүүлсэн байна. Түүнчлэн Нэгдсэн Вант улсын далайн замын худалдааны газраас хөлөг онгоц живсэн тухай мэдээлсэн боловчтүүнийнэрийг дурдаагүй ажээ.
Энэ мэдээлэл батлагдах аваас өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш үргэлжилж буй хутичуудын дайралтад өртөж живсэн анхны хөлөг онгоц нь Rubymar болж байна. Йемений босогчдын “Ансар-Аллах” бүлэглэл олон улсын ачаа тээврийн хөлөг онгоцууд руу дайрсаар байгаа учраастэдгээр хөлөг онгоцуудАфрик тивийн урдуур тойрч явахаас аргагүйд хүрч байгаа юм. Хутичууд энэхүү үйлдлээ “Израилын цэргийн ажиллагааг эсэргүүцэж,палестинчуудтай эв нэгдэлтэй байгаагаа илэрхийлж байна”хэмээнтайлбарладаг.
Америкийн цэргийнхний мэдэгдсэнээр, 41 мянган тонн бордоо тээвэрлэж байсан Rubymar хөлөг онгоцны түлш асгарсны улмаас29 км урт нефтийн толбо үүссэнбайна.
Их хэмжээнийбордоо далайн усанд асгарсан нь далайн тэнгисийн амьтан, ургамлын төрөл зүйлүүдэд ноцтой аюул учруулна гэдгийг Иорданы их сургуулийн Далай судлалын станцын захирал Али Аль-Савальмих хэлж байна. Учир нь, тэжээлийн бодисын илүүдэл нь замагны ургалтыг хэт идэвхжүүлэх тул далай тэнгисийн бусад ургамал амьтан хүчилтөрөгчийн дутагдалд орно. Ийм үзэгдлийг эвтрофикац гэж нэрлэдэг ажээ. Улаан тэнгисийн өмнөд хэсгийн эко систем ньшүрэн хаднууд, мангро модны төглүүд ба олон төрөл зүйлийн далайн амьтдыг хамардаг.
Хөлөг онгоц живсэн газарт асгарсан бордоо далайн давалгаанд туугдаж тархах уу, ямар байдлаар далайд асгарах вэ гэдгээс Улаан тэнгисийн экологийн тогтолцоонд учрах хохирлын хэмжээ хамаарна.
Йемений Гадаад хэргийн сайд Ахмед Авад бин Мубарак Х нийгмийн сүлжээнд бичихдээ “Rubymar хөлөг онгоц живсэн нь Йеменд төдийгүй бүс нутагт хэзээ ч тулгарч байгаагүй экологийн сүйрэл боллоо” гэжээ.
Өнгөрсөн онд Йемений эрэгт байсан супертанкераас1 сая баррель нефть асгарсныг НҮБ-ын оролцоотойгоор цэвэрлэснээр экологийн сүйрэл болохоос зайлсхийж чадсан юм. Харин одоогийн нөхцөлд ийм ажиллагаа явуулах нь илүү төвөгтэй болж байна.