Цацрагт бохирдсон усыг далайд цутгахыг эсэргүүцсэн Японы иргэд жагссаар байна

🕔 2023/06/15 11:54

Фүкүшима мужийн Иваки хот Фукушимагийн 1-р цөмийн цахилгаан станцаас 50  км зайтай. Энд алдартай боомт, аялал жуулчлалын хот байдаг боловч цөмийн осол, мөн одоо яригдаж буй цацрагт бохирдсон усыг далайд цутгах төлөвлөгөөний бараан сүүдэр Фүкүшимаг нөмрөөд байгаа юм.
 
сонин mn
 
Ода Чиё бол Иваки хотын суугуул иргэн. Жилийн дөрвөн улиралд энэ хотдоо л амьдардаг.  
 
Японы Засгийн газар 2021 оны 4 сарын 13-нд цацрагт бохирдсон усыг далайд цутгах шийдвэр гаргаснаас хойш оршин суугчдын эсэргүүцлийн жагсаалд нэгдсэн ажээ. Иймээс ч хоёр жил гаруйн хугацаанд тус хотын иргэд сар бүрийн 13-нд эсэргүүцлийн жагсаал хийж иржээ. Гэсэн ч Японы Засгийн газар, Токиогийн цахилгаан эрчим хүчний компани тэдний тэмцлийг үл тоомсорлож, цацрагт бохирдсон усыг далай руу зайлуулах төхөөрөмж туршиж эхлээд байгаа юм.
 
Г.Бямба
https://sonin.mn/news/culture/138588
скачать dle 12.0

Санал болгох