Дархан Уул aймаг өндөр хурдны интернетэд холбогдлоо

🕔 2016/03/15 14:20

Засгийн газраас 2016 онд 123 дугаар тогтоол гарган өнөөдрөөс эхлэн орон нутагт интернетийг нийслэлтэй ижил үнэ, хурдтайгаар хүргэхээр болж байна. Эхний ээлжид Архангай, Баянхонгор, Булган, Дархан Уул зэрэг 16 аймгийг өнөөдрөөс өндөр хурданд холбогдлоо. Эдгээр аймгуудад өнөөдрөөс интернетийн хурд 3.4 дахин нэмэгдэж, нэмэгдэж, үнэ буурч байгаа аж.

Ингэснээр орон нутгийн иргэд 1Mbps интернетийг өмнө нь 55 мянган төгрөгөөр хэрэглэдэг байсан бол 13 мянган  төгрөг болж байгаа юм. Өмнө нь орон нутагт дээд тал нь 300 Kbps хурдтайгаар нэг вэб хуудсыг 40 секундэд уншуулдаг байсан бол одоо нэг Mbps хурдтайгаар 11 секундэд нээдэг болж байгаа юм. ухаалаг утас, интернет ашиглан ажил төрлөө амжуулдаг хүмүүст цагаа хэмнэх, мэдээллийг түргэн шуурхай авах таатай боломж нээгдэж байна гэдгийг албаныхан онцоллоо.

Харин ирэх сарын 1-ний өдрөөс Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт сүлжээний өргөтгөл хийсний дүнд өндөр хурдад холбох юм байна.

скачать dle 12.0

Санал болгох