“Дарханы хөгжил” Олон Улсын Эдийн Засгийн Форумд Олимпийн аварга Б.Сумъяагийн хэлсэн үг
Манай Дархан хотод зохион байгуулагдаж буй "Дарханы хөгжил” Олон Улсын эдийн засгийн форумд оролцохоор хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Дархан хотын хөгжил, улмаар бүс нутгийн хөгжлийн төлөө ажиллаж ирсэн хойшид ч идэвхитэй хамтран ажиллахаар хөгжлийн гарцаа тодорхойлж буй та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.
Энэхүү форумаар биеийн тамирыг бүх нийтийн хүртээл болгон эрүүл аж төрөх ёсыг эрхэмлэн хүн амын бие бялдрын чадавхийг сайжруулах зорилгоор Автомашингүй Дархан залуусын гудамж, Дугуйн зам, явган зам, ногоон, амрах орчин бүхий төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ярилцаж шийдэлд хүрсэнд талархаж байна.
Мөн хотын хөгжлийн зэрэгцээ биеийн тамир спортыг хөгжүүлэхэд бусад байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж гадаад харилцааг сайжруулан хамтын түншлэл бий болгох, олимпийн болон Олон Улсын спортын хөгжлийн төлөө олон сайхан асуудлуудыг дэвшүүлж шийдвэрлэхээр ажиллаж байгаад баяртай байна.
Бүх хүмүүст эрүүл энх сайн сайхныг хүсье.
Бүгдээрээ хамтарч спортоор хичээллэцгээе.
Биеийн тамир спорт мандтугай.
скачать dle 12.0