“Дарханы хөгжил- Олон улсын эдийн форум” болоход 6 хоног үлдлээ

🕔 2016/03/22 09:48

 


Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачлагаар "ДАРХАНЫ ХӨГЖИЛ- ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ” – ыг 3 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгуулахаар ажиллаж байна. Тус форум нь аймгийн эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал, хот байгуулалт, санхүү, үл хөдлөх хөрөнгө, худалдаа, эрүүл мэнд, боловсрол зэрэг олон салбаруудад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, талуудын эрх ашигт нийцсэн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой юм. Форумын хүндэт зочдоор Монгол, БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, Канад, Турк улсын нэр хүндтэй, томоохон компаниудын төлөөлөл, удирдлагууд оролцно.
Энэ үеэр Дархан хот – хөгжлийн гарц, Үйлдвэр технологийн паркийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын хөгжил, Дархан хотын төлөвлөлт хөгжлийн төслүүд, Дархан Сэлэнгийн бүс нутагт сүү махны үйлдвэрийг кластераар хөгжүүлэх загвар, Дарханы хөгжил ба тариалангийн шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн амжилт, боломж зэрэг сэдэвт илтгэлүүд тавигдана. 
Эдгээр өдрүүдэд Дархан-Уул аймагт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой гадаадын аж ахуйн нэгж, байгууллагуудад бизнесийн төслөө танилцуулснаар хамтран ажиллах түншээ сонгох, хөрөнгө оруулагчидтай бизнесийн харилцаа тогтоох боломж бүрдэж байгаа юм. Мөн хөрөнгө оруулалт татах сонирхолтой төслүүдийг нээлттэй хэлэлцэж, хамтран ажиллах сонирхолтой бизнес эрхлэгчдийн тусгай уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. 
"Дарханы хөгжил-олон улсын эдийн засгийн форум”-ын үр дүнд Дархан-Уул аймагт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж, бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлнэ. Аймгийн эдийн засгийн чадамж сайжирч, гадаад хамтын ажиллагаа эрчимтэй хөгжинө. Үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт дэвшилтэд техник, технологи нэвтэрч, экспортын нэр төрөл, тоо хэмжээ нэмэгдэнэ. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл хөгжинө гэж зохион байгуулагчид тооцож байна.

 

Ерөнхий зохион байгуулагч: Дархан-Уул аймгийн ЗДТГазар 
Дэмжигч байгууллага: Дархан-Уул аймгийн ИТХурал 
Хамтран зохион байгуулагч:
Дархан –Уул аймгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим 
Ургамал Газар Тариалан Эрдэм Шинжилгээний Хүрээлэн 
Дархан дахь Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Дархан дахь Хөдөө Аж Ахуйн Их Сургууль
JCI Олон улсын байгууллага
Тахь Ко ХК
Поликом ХХК

 


скачать dle 12.0

Санал болгох