"Байгалийн ухааны нэгдмэл олимпиад”-д “Оюуны-Ирээдүй” цогцолбор түрүүллээ

🕔 2016/03/17 08:03

Дархан-Уул аймгийн Химийн гүнзгийрүүлсэн сургалттай есдүгээр сургуулийн 40 жилийн ойн нэрэмжит "Байгалын ухааны нэгдмэл олимпиад” болж өнгөрөв. Олимпиадад тус аймгаас гадна Улаанбаатар хот, Сэлэнгэ, Зүүнхараа, Орхон аймгуудаас нийт 500 гаруй сурагч оролцож хими, физик, биологийн хичээлээр мэдлэг чадвараа сорилоо.

Олимпиадын тэргүүн байранд нэг, дэд байранд хоёр, гуравдугаар байранд гурван сурагчийг тус бүр шалгаруулж медаль өргөмжлөлөөр шагнасныг тус сургуулийн захирал н.Давааням гардуулав. 10 дугаар ангиудаас Улаанбаатар хотын 65 дугаар сургуулийн Р.Төгсбаяр, 11 дүгээр ангиудаас Дархан-Уул аймгийн есдүгээр сургуулийн Б.Амин-Эрдэнэ, 12 дугаар ангиудаас мөн сургуулийн Г.Ариун-Эрдэнэ нар алтан медаль хүртэж багийн дүнгээр Дархан сумын "Оюуны-Ирээдүй” цогцолбор, есдүгээр сургууль, 15 дугаар сургуулиуд эхний байр эзлэв.

Дархан-Уул аймгийн химийн гүнзгийрүүлсэн сургалттай есдүгээр сургуулийн 40 жилийн ой угтан зохион байгуулсан уг олимпиадыг тус сургуулийн 1993 оны 10в ангийн төгсөгчид ивээн тэтгэжээ.

Б.Норовсамбуу

скачать dle 12.0

Санал болгох