"Аваргыг аймагтаа бэлтгэе" өсвөр үеийн бөхийн барилдаан болов

🕔 2016/02/22 10:05

Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачлагаар "Аваргыг аймагтаа бэлтгэе" уриан дор өсвөр үеийнхний бөхийн барилдаан Спортын ордонд болж өнгөрөв.

Барилдаанд таван насны нийт 260 гаруй хүүхэд оролцож үзүүр түрүү булаацалдсанаас есөн насны ангилалд "Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуулийн сурагч н.Ивээлбаяр, нэгдүгээр сургуулийн сурагч н.Цэнгүүл, 10-11 насанд "Оюуны-Ирээдүй” цогцолбор  сургуулийн сурагч н.Жанчивдорж, "Жигүүр” цогцолбор сургуулийн н.Одсүрэн, 12-13 насанд есдүгээр сургуулийн н.Эрдэнэтулга, 18 дугаар сургуулийн н.Төрболд, 14-15 насанд "Жигүүр” цогцолбор сургуулийн н.Ариунболд, н.Сүлдхүү, 16-17 насанд Политехникийн н.Чиенгүнбаатар, "Жигүүр” цогцолбор сургуулийн сурагч н.Ган-Очир нар түрүүллээ.

Цаашид "Аваргыг аймагтаа бэлтгэе" тэмцээн өсвөр үеийнхний дунд жил бүрийн хоёрдугаар сард уламжлал болон зохиогдох юм. Энэ удаагийн барилдааны үеэр биеийн тамирын багш Ж.Ганболд, Б.Баярсайхан нарыг аймгийн Засаг даргын шагнал "Найрамдлын Дархан” тэмдгээр, Б.Түвшинбаяр, Б.Энхжаргал нарыг аймгийн "Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагналаа. 

                                       Б.Норовсамбуу


скачать dle 12.0

Санал болгох