“Багш, сурагч солилцоо хөтөлбөр”-ийн хаалт болов

🕔 2016/03/05 12:54

 

Дархан-Уул аймгийн төв Дархан хотын "Үндэсний лабортори” Оюуны-Ирээдүй” цогцолбор сургууль нь ОХУ-ын "Маринский” сургуультай хамтарч ажиллаад хоёр жил болжээ. Хоёр сургуулийн хамтын ажиллагааны гэрээнд тусгагдсан "Сурагч солилцоо” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан "Широкая Масленица" баярт зориулсан өдөрлөг болов.

Уг баярт Дархан сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Болдбаатар уригдан оролцож сурагчдад амжилт хүслээ. Хамтын ажиллагааны үеэр "Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуулийн гурван  багш,14 сурагч ОХУ-ын "Маринский” сургуульд 14 хоног суралцаад ирсэн байна. Найрамдалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлж хоёр орны түүх, соёл, ёс заншилтай танилцаж харилцан бие биенээсээ суралцах Орос хэлний багшийн заах арга зүйг дээшлүүлэх, сурагчдын Орос хэл сурах идэвх сонирхолыг өрнүүлж олимпиадад амжилттай бэлтгэхэд ихээхэн хувь нэмэр оруулж буйг тус сургуулийн захирал А.Нарантуяа онцлов. Энэ үеэр сурагчдын бүтээсэн гар зураг, Орос ахуйг илтгэсэн хүнсний бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж нийтийн хүртээл болголоо.

Б.Норовсамбуу

скачать dle 12.0

Санал болгох