Боловсролын салбарт Дэлхийн банкнаас 30 сая төгрөгийн санхүүжилт олгоно
🕔 2016/01/11 10:40
![](https://fbcdn-sphotos-c-a.akamaihd.net/hphotos-ak-xpa1/t31.0-8/12466068_1698306377074125_8075542123595795845_o.jpg)
Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл” төслийн "Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийн сонгон шалгаруулалтын дүн гарлаа.
Энэхүү төсөлд манай аймгаас Шарын гол сумын 6 дугаар сургуулийн "Уран илтгэгч клуб”, Орхон сумын 8 дугаар сургуулийн "Урлан бүтээх клуб”, Энэрэл цогцолбор сургуулийн "6-аас 12 насны Монгол хүүхдийн сурах бэрхшээлийн судалгаа, заслын арга”, 9 дүгээр сургуулийн "Математик, оюуны хөгжлийн кабинет”, Хонгор сумын 14 дүгээр сургуулийн "Бидний дуу хоолой” хөтөлбөрүүд сонгогдож, нийт 30 сая төгрөгийн санхүүжилт авахаар болсон байна.
скачать dle 12.0