АНУ, Сирид удаан хугацаагаар цэрэг байрлуулах нь олон улсын хуулийг зөрчиж байгаа хэрэг
🕔 2018/01/26 12:41
ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова "АНУ Сирид удаан хугацаагаар цэрэг суулгах нь олон улсын хуулийг зөрчиж байгаа хэрэг юм" гэжээ.
Мария Захарова "Энэ сарын 17-нд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Тиллерсон АНУ Сирид удаан хугацаагаар цэрэг суулгахаар төлөвлөж байна гэжээ. Энэ үйлдэл олон улсын хуулийг зөрчиж буй хэрэг бөгөөд НҮБ-ын 2254-р тогтоолд заасны дагуу Сирийн зөрчлийг улс төрийн аргаар шийдэхэд дэмжлэг үзүүлж чадахгүй юм" гэжээ.
Тэрбээр "Удахгүй ОХУ-ын Сочи хотноо болох гэж буй Сирийн үндэстний хэлэлцээний их хуралд ОХУ-ын ГХЯ-ны сайд Лавров оролцож магадгүй" гэв.
ОХУ-ын ГХЯ-ны албан сайтад мэдээлснээр, Сирийн үндэстний хэлэлцээний их хурал 1-р сарын 29-30-нд ОХУ-ын Сочи хотод болно.
Тус хуралд, ОХУ-ын ГХЯ Сирийн олон бүлгийн 1600 төлөөлөгчийг урьсан бөгөөд мөн НҮБ зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчдийг уриад байна.