Иран улс Саудын Арабтай харилцаагаа хөгжүүлнэ
Ираны Исламын мэдээллийн агентлаг Ираны ГХ-ийн сайд Зарифын 9-р сарын 6-нд хэлсэн үгнээс иш татан мэдээлэхдээ "Хэрэв Саудын Арабын тал хүсвэл Иран улс Саудын Арабтай хоёр талын харилцаагаа хөгжүүлэхэд бэлэн байна" гэжээ.
Зариф "Саудын Араб бол исламын маш чухал орон. Бид Саудын Арабтай хамтран ажиллаж, исламын орнуудын асуудлыг шийдвэрлэхэд бэлэн байна" гэжээ.
Тэрбээр "Сирийн арми хэт даврагч "Исламын улс” бүлэглэлийн Дейр Эз-зор дахь хориглолтод цохилт өгч, терроризмын эсрэг шийдвэртэй арга хэмжээ авсан нь "чухал ялалт” юм. Холбогдох орнуудын хамтын хүчин чармайлтаар, Сирийн асуудлыг улс төрийн арга замаар зохицуулах цаг нэгэнт ирсэн" гэлээ.
Иран улс Сирийн асуудлыг хүчээр шийдвэрлэхийг эсэргүүцэх бөгөөд Сирийн ирээдүйн хувь заяаг Сирийн ард иргэд өөрсдөө шийдэх ёстой.
"Бид Сирийн ард иргэдэд юу хийхийг заах ёсгүй. Бид хэт даврагчдад цохилт өгч болох ч өнөөдрөөс эхлэн Сирийн талуудад хоорондоо хэлэлцээр хийх боломж олгох хэрэгтэй юм” гэж Зариф цохон тэмдэглэжээ.
скачать dle 12.0