Хэт даврагч "Лалын улс" бүлэглэлийн зэвсэгт этгээдүүдийг устгав
7-нд, ОХУ-ын БХЯ-ны төлөөлөгч Игорь Конашенков: 6-нд, Оросын агаарын цэрэг Тажикстан, Ирак, Ар Кавказаас Сирид цугларсан хэт даврагч "Лалын улс" бүлэглэлийн 120 орчим зэвсэгт этгээд, 60 орчим хүнээс бүрэлдсэн гадаадын хөлсний цэргийн ангийг устгасан хэмээн мэдээлжээ.
Игорь Конашенков: Оросын цэрэг агаараас довтлох явцдаа, Сирийн хилийн бүсийн Абу Камайл сууринд байсан хэт даврагч "Лалын улс" бүлэглэлийн нэг түшиц газрыг сөнөөж, Тажикстан, Иракаас тэнд цугларсан 40 орчим зэвсэгт этгээдийг устган, их буу суурилуулсан бартаа туулагч 7 авто машиныг устгалаа. Оросын агаарын цэрэг мөн Сирийн Дейр-эз-зор мужийн Маяаден хотод байсан "Лалын улс" бүлэглэлийн нэг командлалын газрыг сөнөөж, 80 орчим зэвсэгт этгээдийг устган, их буу суурилуулсан бартаа туулагч 18 авто машин, зэвсгийн 3 агуулахыг сөнөөсөн хэмээн мэдээлжээ.
Үүнээс гадна, Оросын агаарын цэрэг Дейр-эз-зор мужийн өмнөд биед тусгаар улсуудын холбооны орнууд, Тунис, Египет зэрэг орноос цугларсан 60 орчим хүний бүрэлдэхүүнтэй гадаадын хөлсний цэргийн ангийг устгаж, их буу суурилуулсан бартаа туулагч 12 авто машиныг сөнөөсөн байна.
Игорь Конашенковын хэлснээс үзвэл, саяхан Оросын цэрэг Абу Камайл сууринд агаарын довтолгоо хийх явцдаа, 30 орчим зэвсэгт этгээдийг устгасны дотор хэт даврагч "Лалын улс" бүлэглэлийн дээд удирдагч Абу Омар Ал Шишани, өөр 2 удирдагч байсан юм байна.