Дархан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт шинэ гудамж төслийн хүрээнд хийгдсэн сайжруулсан шороон замын 12 ширхэг гэрэлтүүлгийг "Лед сити” ХХК 10 сая төгрөгийн өртөгтэйгөөр хийж ашиглалтад оруулжээ. Ингэснээр тус багийн иргэд үдэш орой аюулгүй амар тайван орчинд амьдрах нөхцөл боломж бүрдэж байгаа юм.