Иргэдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэв
🕔 2016/08/18 09:19
Дархан сумын хоёрдугаар багийн 3-р хэсэгт амьдардаг иргэд аймгийнхааудирдлагуудадсайжруулсан шороон зам тавьж өгөх хүсэлтийг удаа дараа тавьж байсан билээ.
Тэгвэл иргэдийн хүсэлтийн дагуу тус багийн хоёр км замыг сайжруулсан шороон замтай болгохоор болжээ.
Энэ дагуу тендерийн шалгаруулалт явагдаж "Бурхан Азза” ТӨХК шалгарч, энэ сарын 15-наас ажлаа эхлүүлжээ. Энэ ажилд 123 сая төгрөг зарцуулж байгаа юм байна.
Сайжруулсан шороон замын ажил ирэх сарын 15-нд ашиглалтад орох аж.
Д.Одскачать dle 12.0