БОЭТ-ийн эмч нар Турк улсад мэдлэг нэмэгдүүллээ
"Үндэсний түргэн тусламжийн сүлжээ” хөтөлбөрийн хүрээнд БОЭТ-ийн эмч нар Турк улсын Измир хотод сургалтад хамрагдаад ирлээ.
БОЭТ-ийн захирал Ц.Анхтуяа, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Энх-амгалан, Мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний их эмч Б.Жамъянчүлтэм, Д.Мөнхнасан нар тус сургалтанд хамрагдаж, амилуулах суурь тусламж, амь тэнссэн үеийн лавшруулсан тусламж, хүүхдэд үзүүлэх яаралтай тусламж, осол гэмтлийн яаралтай тусламж, гамшиг онцгой байдлын үеийн удирдлага сэдвээр мэдлэг дээшлүүлсэн байна. Мөн сургалт бүрийн дараа гардан үйлдэл, дадлага сургуулилт хийж байснаараа эмч, мэргэжилтний ур чадварыг нэмэгдүүлэхэд ихээхэн үр дүн өгсөн болохыг сургалтад хамрагдагсад ярив.
Орон нутгийн хүн амд үзүүлэх яаралтай тусламж үйлчилгээг чадавхижуулах зорилгоор Эрүүл мэнд, Спортын яам, Туркийн засгийн газар, Туркийн олон улсын хамтын ажиллагааны байгуулага, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага хамтран "Яаралтай тусламжийн чадавхийг сайжруулах төсөл”-ийг Өвөрхангай, Архангай аймагт хэрэгжүүлж байгаа юм. Дээрх сургалт нь энэхүү төслийн хүрээнд авч хэрэгжүүлж буй ажлын нэг аж.
Б.Батчимэг