“Эх, хүүхэд нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” зөвлөгөөн болов

🕔 2015/11/04 16:57

“Эх, хүүхэд нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” зөвлөгөөн боловМонгол улсын Мянганы зорилтод 24 зорилт бүхий 9 бүлэг зорилго дэвшүүлсэн бөгөөд эдгээрээс 5 зорилт нь эх хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой асуудал байна.Аймгийн хэмжээнд 2015 оны эхний 9 сарын статистик үзүүлэлтээр амьгүй төрсөн хүүхэд 7, нярайн эндэгдэл 21 байгаа нь урьд оны үзүүлэлтээс 6,7 промилоор өссөн үзүүлэлтэй байна. Аймгийн эрүүл мэндийн газраас " Эх, хүүхэд нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулав. Зөвлөгөөнөөр эх, хүүхэд, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэд, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлж, эх хүүхдийн өмнө хүлээх хариуцлагыг өндөржүүлэх талаар харилцан зөвлөлдөж байна. Уг зөвлөгөөнд аймгийн удирдлагууд оролцож илтгэл мэдээллийг сонсож, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцав.Зөвлөгөөнд 33 байгууллагаас 70 гаруй иргэд оролцлоо. Аймгийн хэмжээнд тулгамдсан асуудал "Төрөх эмнэлэг” байгуулах талд анхаарах шаардлага бий болсныг ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл ярив. Дархан-Уул аймаг 2009 онд жилдээ 1200 эх амаржиж байсан бол 2015 онд 2900-3000 болж төрөлт нэмэгдэж байна. Эхчүүдийг эмнэлэгт нэг хонуулаад гаргаж буй нь ачаалалтай холбоотой. Цаашид 50 ортой "Амаржих газар” байгуулах талаар хөндөн ярив

скачать dle 12.0

Санал болгох