Дархан-Уул аймагт өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн ажиллав

🕔 2015/11/06 11:35

Дархан-Уул аймагт өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн ажиллав

 

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн өнөөдөр Дархан-Уул аймагт ажиллав.
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга, тус комиссын дарга Д.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг аймгийн удирдлагууд, аймгийн хууль, хүчний байгууллагуудтай уулзалт зохион байгуулж, өршөөл үзүүлэх тухай хуулийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлын мэдээлэлтэй танилцав.
 
Аймгийн Прокурор П.Мөнхзулын мэдээлснээр: ШШГЕГ-ын харъяа жирийн дэглэмтэй хорих 445 дугаар ангиас Өршөөлийн хуульд хамрагдах 197 ялтны 106 нь тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар, 91.в 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар хамрагдсан байна. Үүнээс 126 ялтан шууд суллагдахаас хорих ангиас 119, баривчлах ял эдлүүлэх байрнаас 6, цагдан хорих байрны хүлээлгэнээс 1 ялтан суллагдах юм байна.
 
Шууд суллагдах ялтнуудын 31 нв Уб хтын, 44 нь Сэлэнгэ, 46 нь Дархан-Уул, 5 нь бусад аймгийн харъяалалтай байна. Харин Чанга дэглэмтэй 435 дугаар ангиас Өршөөлийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шууд суллагдах 30, 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар ялаас хасагдаж суллагдах 23 бүгд 53 ялтан суллагдана. Нийт суллагдах ялтны 53 ялтаны 24 нь УБ хотын, Булганы 3, Орхоны 3, Дарханы 5, Сэлэнгэийн 4, бсуад нь өөр аймгийн харъяалалтай аж.
 
Аймгийн Цагдаагийн газраас Цагдаагийн газрын захиргааны хяналтанд байгаа этгээдүүдийн хяналтыг зогсоох хувийн хэргийг хаах, бэлтгэл ажлыг хангах чиглэлээр ЦЕГ болон НХЖХАлбанаас ирүүлсэн үүрэг чиглэлийн дагуу ажилласан байна. Хорих ангиас хугацааны өмнө суллагдсан 25, хорих 435-р ангиас өршөөлд хамрагдан суллагдах магадлалтай 120 ялтнуудыг нийгмийн халамж үйлчилгээнд хамруулах, ажлын байранд зуучлах, тэтгэлэг төсөлд хамрагдах талаар аймгийн НХҮХ, ТББ-тай хамтран сургалт сурталчилгааны ажлуудыг зохион байгуулсан талаар мэдээллээ.
 
Дархан-Уул Сэлэнгэ аймгуудын шүүхүүдийн хэмжээнд хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хйисэн ажлаа танилцууллаа: Тухайлбал: Тус давж заалдах шатны шүүхийн ажиллагаанд 21 ялтанд холбогдох 16 хэрэг хянагдаж байгаагаагаас нийт өршөөлд хамрагдах боломжтой 19 ялтанд, хамрагдах боломжгүй 2 ялтаны хэргийг хяанж, 13 хэргийн шүүх хуралдаан товлогдсон байна.
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэгийн анхан шатны шүүхийн ажиллаганад 45 хүнд холбогдох 39 хэрэг байгаагаас уг хуулийн хүрээнд нийт өршөөлд хамрагдах боломжтой 44 шүүгдэгч, хамрагдах боломжгүй байж болох 1 шүүгдэгчийн хэрэг байгаа гэнэ. Энэ мэтчлэн хүчний байгууллагууд тус бүрдээ хуулийн хэрэгжилтийг хангуулахтай холбоотой хийж хийж байгаа ажлуудаа танилцуулж, харилцан санал солилцлоо.
 
Дархан-Уул аймгийн хувьд Өршөөлийн хуулийн дагуу хорихоос суллагдаж байгаа орон гэргүй хүмүүст Засгийн газрын 185 дугаар тогтоолын дагуу нэг удаагийн тусламж үзүүлэх, түүнчлэн суллагдсан иргэдийг ажлын байраар хангах асуудалд орон нутгийн төр захиргааны байгууллага, аж ахуйн нэгжүүдийн анхаарлыг чиглүүлсэн. Суллагдаж байгаа хүмүүсийн дунд орон гэргүй очих газаргүй хүн байхгүй бүгд гэрийн хаягтай, тосож авах ар гэр, асран хамгаалагч нар бий гэдгийг онцолж байв.
скачать dle 12.0

Санал болгох