Дэлхий даяар хэт халуун өдрүүд үргэлжилнэ

🕔 2023/07/06 11:53

Зургаадугаар сарын дундаж температур дээд цэгтээ хүрч, долоодугаар сарын эхний хагаст өдрийн дундаж температур дээд цэгт хүрч бүгчим халуун өдрүүд ахин хоёр долоо хоног үргэлжилж, наймдугаар сар гаргах төлөвтэй гэж НҮБ-ын Дэлхийн цаг уурын байгууллага мэдэгджээ. Тус байгууллагын мэдээлсэнээр, газар дундын тэнгисийн бүс нутагт халуун агаар хэвийн түвшнээс өндөр байгаа бөгөөд долоо хоногийн дундаж нь хэвийн түвшнээс таван хэмээр өндөр байх төлөвтэй байна гэв. Дэлхийн цаг уурын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Петри Таалас хэлэхдээ, эрс тэс цаг агаар нь уур амьсгалын өөрчлөлтийн байнгын үзэгдэл болж, хүний эрүүл мэнд, экосистем, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрчим хүч, усны хангамжид томоохон сөрөг нөлөө учруулж байна гэжээ. Америк, Мароккогийн цаг уурын агентлагууд ирэх долоо хоногуудад тохиолдох хэт халууны тухай мөн сэрэмжлүүлсэн байна. Үүнд Петри Таалас нөхцөл байдлыг "ноцтой" гэж үзээд, хүлэмжийн хийн ялгаруулалтыг шуурхай, сайн бууруулахын чухлыг онцолжээ. Эх сурвалжид мэдээлснээр, хэрэв энэхүү нөхцөл байдалд эргэлт гаргахгүй бол 2050 он гэхэд Европын хүн амын тал орчим хувь нь зуны улиралд хэт халуунтай нүүр тулна гэжээ.
скачать dle 12.0

Санал болгох