2022 он түүхэн дэх хамгийн дулаан тав дахь жил болжээ

🕔 2023/01/13 15:44

ЛОС-АНЖЕЛЕС. /NBC/.
 Дэлхийн гадаргын 2022 оны дундаж температур түүхэн дэх хамгийн дулаан тав дахь жилээр бүртгэгдсэн 2015 оныхтой ижил байсан талаар АНУ-ын Агаарын уудам, сансрын нислэгийг шинжлэх судлах төвтэй /NASA/ пүрэв гарагт мэдээлжээ. 
Тодруулбал, 2022 онд дэлхийн температур “NASA”-гийн суурь үеийн /1951-1980/ дунджаас цельсийн 0.89 хэмээр өндөр байсныг “NASA”-гийн цаг уурын загварчлалын тэргүүлэх төв болох Годдардын нэрэмжит сансар судлалын хүрээлэнгийн судлаачид тогтоосон байна.
 
“Дэлхийн дулаарах явц түгшүүр төрүүлж байна. Ойн түймэр ихсэх, хар салхины эрч чангарах, ган гачиг ноцтой хохирол дагуулах, далайн түвшин нэмэгдэх зэргээр үр дагаврууд нь хэдийнээ ажиглагдах болоод байна” гэж “NASA”-гийн судлаач Билл Нельсон ярилаа. Дэлхийн цаг уурын орчин үеийн бүртгэлийг 1880 онд бүртгэж эхэлснээс хойших хамгийн дулаан жилүүд сүүлийн есөн жилд тохиожээ. Энэ нь Дэлхий 2022 онд 19 дүгээр зууны сүүл үеийн дунджаас целсийн 1.11 хэмээр дулаарсан гэсэн үг хэмээн “NASA” мэдээлсэн байна.  
 
Э.ХуланЭх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Санал болгох