АРХАНГАЙ: Ойн хөнөөлт шавжтай тэмцэх бактерийн био бэлдмэл иржээ
🕔 2023/07/18 10:09
Эрдэнэбулган /МОНЦАМЭ/.Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагОйн газраасойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг тасралтгүй явуулж байгаа.
Энэ ажлын хүрээнд Архангай, Өвөрхангай аймгуудад тэмцлийн ажлыг өрнүүлэх бэлтгэл ажлыг хангаад байна.
Архангай, Өвөрхангай аймгуудын зарим сумдын ойн санд авиа микробиологийн аргаар ойн хөнөөлт шавж болох Эгэл бийрэн сүүлт эрвээхэйн (Orgyia antiqua L.) хүрэнцэртэй тэмцэх ажилд хэрэглэгдэх Bacillus thuringiensis var kurstaki омгоор үйлдвэрлэсэн бактерийн био бэлдмэлУлаанбаатарт иржээ.
Энэхүү био бэлдмэлээр Архангай аймгийн хэмжээнд гурван сумын нийт 40 мянган га талбай ойд хортонтой тэмцэх ажлыг агаараар зохион байгуулах аж.
Өнгөрсөн хаварнийт 14 суманд 510000 га талбайд ойн хөнөөлт шавж,өвчний тархалтыг тогтоох судалгааны ажил хийсэн байна.
Тус аймгийн ойдСибирийн хүр эрвээхэй, бургасны хүр эрвээхэй эрвээхэй,шинэсний шилмүүс хуйлагч эрвээхэй, Эгэл бийрэн сүүлт эрвээхэй, якобсоны төөлүүрч эрвээхэйзэрэг хортонзонхилдог байна.
скачать dle 12.0