Хүр эрвээхэйн нүүдэл хүний эрүүл мэндэд хортой

🕔 2016/08/03 11:24

А

 

рд иргэд, ААНБ-ын анхааралд:

 

2016 онд манай орны 16 аймгийн 80 сумын ойн сангийн 680.000 га талбайд хөнөөлт шавьж тархаж, 69 сумын 590.000 га талбайд Сибирийн хүр, өрөөсгөл хүр, Якобсоны төөлүүрч, эгэл бийрэн сүүлт, бургасны хүр эрвээхэй зэрэг хөнөөлт шавьжийн голомт үүсээд байгааг БОНХАЖЯ-ны харьяа "Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ-аас тогтоосон байна. 
Мандал сум нь өрөөсгөл хүр эрвээхэй голомттой сумдад хамаарч байгаа бөгөөд 2016 оны хаврын судалгаагаар 8000 га талбайд "Өрөөсгөл хүр эрвээхэй” өндөг тархаж, голомттой 5000 га талбайд өндөгний тэмцлийн ажлыг явуулсан боловч үр дүн , ойн санд ихээр хохирол учруулсаар байна.
Мөн аймаг, сумын хэмжээнд төв суурин газруудад ихээр нисэж байгаа нь бидний эрүүл ахуйд сөрөгөөр нөлөөлж цаашилбал амьсгалын замын болон харшилын гаралтай өвчин үүсгэх аюултай. 
Иймд иргэд, ААНБ та бүхэн өөрийн гэр, албан байгууллагын хашаа, гэрлэн дор ихээр цугласан өрөөсгөл хүр эрвээхэйг устгах ажлыг өөрсдийн нөөц боломжид тулгуурлан зохион байгуулж ажиллахыг зөвлөж байна.
Өрөөсгөл хүр эрвээхэй нь: 1 жилийн хөгжлийн үе шаттай бөгөөд хэт олширлын үедээ маш хөнөөлтэй шавьж юм. 
Онцлох шинж. 
- Гэрэлд дуртай
- Шөнийн идэвхтэй / 22:00 -02:00 цагийн хооронд / 
- Ихээр цугласан үедээ нарийн тоосонцор үүсгэдэг 
Ойн хөнөөлт, хортон шавьжийн устгалын ажлыг явуулах заавар:
Бэлтгэл ажил: 
- Ажлын бээлий өмсөх
- Амны хаалт хэрэглэх / үл үзэгдэх тоосонцороос хамгаалах/ 
- Эрвээхэй хийх сав / шуудай /
- Хүрз
- Ажлын хувцас өмсөх / тоос нэвтрэх, харшил хөдлөхөөс урьдчилан сэргийлэх/
Устгалын ажлыг явуулах: 
- Ихээр цугласан эрвээхэйг хүрзээр шуудайнд хийх
- Шуудайлсан эрвээхэйг нүх ухаж эсвэл ухсан нүхэнд хийж шороо, чулуугаар булах 
- Булах нүхний хэмжээ нь устгах эрвээхэйн овор хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байх бөгөөд газрын гадаргаас 20-30см доор булсан байна.
ХБСД ОЙН АНГИ
скачать dle 12.0

Санал болгох