Ойн хөнөөлт шавжийн судалгааны ажил Өвөрхангай аймагт хийгдэж байна

🕔 2023/05/18 12:56

ЗГХА Ойн газрын Ойн нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Мичид, ШУА-ын Биологийн хүрээлэнгийн шавж судлаач докторант Д.Алтанчимэг, Өвөрхангай аймгийн БОАЖГ-ын Ойн албаны дарга Ю.Ганхуяг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Өвөрхангай аймгийн ойн сан бүхий сумдын ойн санд ойн хөнөөлт шавжийн хаврын судалгааны ажлыг хийж гүйцэтгэж байна.
Улаанбаатар хотын ногоон бүсүүдээр энэ сарын 13-аас эхлэн ЗГХА Ойн газрын Ойн нөөцийн хэлтсийн Ойн хөнөөлт шавж, өвчний тэмцлийн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Энхболд, ШУА, Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн ЭША, шавж судлаач Д.Ганбат нар нийслэлийн БОГ-ын байгаль хамгаалагч нартай хамтран ойн хөнөөлт шавжийн судалгааны ажлыг эхлүүлсэн.
Өчигдөр өглөө ойн хөнөөлт шавжийн тархалт, судалгааны ажлын явцтай ЗГХА Ойн газрын дарга Б.Оюунсанаа газар дээр нь танилцаж, холбогдох мэргэжилтнүүдэд үйл ажиллагааны чиглэл өгсөн.
Ойн хөнөөлт шавжийн судалгааны ажил цаашид бусад орон нутгуудаар ч үргэлжилж, тэмцлийн ажлын бэлтгэл хангаж ажиллана гэж Ойн газраас мэдээллээ.
скачать dle 12.0

Санал болгох