Мухартын гол дагуу үхсэн 8 буга, 101 малын сэгийг цэвэрлэжээ

🕔 2023/04/11 11:55

Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа Улаагчны хар нуурын Байгалийн цогцолборт газрын Мухартын гол дагуух үхсэн мал, амьтны сэг зэмийг цэвэрлэж устгажээ. Нийт 101 бод мал, 8 бугын сэг зэмийг цэвэрлэж, хамгаалалтын бүсээс гарган дарж булшилсан байна.
Уг ажилд Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаа, Эрдэнэхайрхан сумын ЗДТГ, ИТХ, төрийн албан хаагчид нийт 31 хүний бүрэлдэхүүнтэй оролцжээ. 
скачать dle 12.0

Санал болгох