Онон голын эрэг орчмыг цэвэрлэж 1 тонн хог хаягдлыг хогийн цэгт хүргэжээ
🕔 2023/03/13 14:12
БОАЖ-ын Сайдын “Монголд зочлох жил - 2023-2025” арга хэмжээний хүрээнд “Эрүүл цэвэр орчин бүрдүүлэх” их цэвэрлэгээ хийх албан даалгавар орон даяар өрнөж байна. Уг арга хэмжээний хүрээнд Гутайн даваа-Хөмүүл голын байгалийн цогцолборт газрын албан хаагчид Биндэр сумын Онон голын гүүр, аялал жуулчлалын гол маршрутын дагуух газрыг иргэдийн дэмжлэгтэйгээр цэвэрлэж, 1 тн орчим хог, хаягдлыг хогийн цэгт хүргэв.