А.ЭНХЖАРГАЛ: Богдхан уулын 13 аманд газар ашиглахыг хориглосноор 5900 орчим га талбайг хамгаалж чадна

🕔 2023/04/06 18:32

БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн судалгаа, шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн А.Энхжаргал мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнөөдрийн байдлаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 21 хувь буюу 32.8 сая га талбайг улсын тусгай хамгаалалтад авсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулиар 
  • Дархан цаазат газар
  • Байгалийн цогцолборт газар
  • Байгалийн нөөц газар
  • Байгалийн дурсгалт газар гэж ангилж, эдгээрийг манай 36 хамгаалалтын захиргаа хариуцан ажиллаж байна. Мөн энэ оны дөрөвдүгээр сарын 5-ны байдлаар БОАЖ-ын сайдын тушаалаар 298 иргэн, ААН-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Мөн өнөөдрийн байдлаар Богдхан уулын дархан цаазат газрын нийт 13 аманд газар ашиглахыг хориглосон.Тодруулбал, Нүхт, Залаатын баруун богино, Шажин хурах, Ширдэгт, Энхтайван, Манзушир, Түр хурах, Тайна, Чулуут, Бумбат зэрэг аманд газар ашиглахыг хориглосон байдаг. Ингэснээр 5900 орчим га талбайг хамгаалж чадна гэж үзэж байгаа. 2023 оны нэгдүгээр сараас эхлэн дагаж мөрдсөн Зөвшөөрлийн тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах асуудлыг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, төсөл сонгон шалгаруулалт явуулах зарчмыг шийдвэрлэх хуулийн зохицуулалт хэрэгжин мөрдөгдөж байгаа. Энэ оноос эхлэн дахин газар олгохгүй бөгөөд Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийн дагуу газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөг үндэслэн газар олгох зохицуулалт хийсэн байгаа" гэв.
скачать dle 12.0

Санал болгох