“Харри Поттер” киноноос сэдэвчилсэн парк Токиод ирэх зун нээгдэнэ

🕔 2022/12/06 12:23

ТОКИО. /NHK/. 
Японы нийслэл Токио хотын Нэрима дүүрэгт “Харри Поттер” уран зөгнөлт цуврал киноноос сэдэвлэсэн паркийг ирэх зун нээнэ гэж Америкийн “Warner Bros” компанийн Япон дахь төлөөлөл мэдээлжээ. 
Өдгөө үйл ажиллагаагаа зогсоогоод буй “Toshimaen” соёл амралтын хүрээлэн байсан газарт өнгөрсөн оны тавдугаар сараас бүтээн байгуулалтын ажил эхлэн үргэлжилсээр байгаа юм.
 
Токио хотын засаг захиргаа газрыг нь худалдан авч, нийтийн цэцэрлэгт хүрээлэн болгох шийдвэр гаргасны дараа 2020 онд “Toshimaen” хүрээлэн хаагджээ. Албаны төлөөлөгчдийн мэдээлснээр, шинэ хүрээлэнг мөн гамшгийн үед тусламж үзүүлэх зориулалтаар ашиглана. “Харри Поттер”-ын сэдэвчилсэн парк бүхий шинэ хүрээлэн олны анхаарлыг татна гэж хотын засаг захиргааны төлөөлөгчид найдаж байна. Тус хүрээлэнг 2029 оны санхүүгийн жилд нээхээр төлөвлөж байгаа хэдий ч цэцэгт талбай, голын эргийн дагуу зугаалах талбай зэрэг гурван хэсгийг ирэх оны тавдугаар сард нээх ажээ.  
 
Э.ХуланЭх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Санал болгох