Харри Поттерийн зохиолч Ж.Роулингийн гар бичмэлүүдийг үзэсгэлэнд тавина
🕔 2016/08/10 11:54
Харри Поттерийн зохиолч Жаон Роулингийн номын үзэсгэлэн ирэх 2017 онд Лондон хотноо үзэгчдийн хүртээл болно. Уг үзэсгэлэнг тус цувралын анхны ном хэвлэгдсэний 20 жилийг тохиолдуулан гаргаж буй бөгөөд үзэсгэлэнг Их Британийн төв номын сангаас зохион байгуулахаар төлөвлөжээ. Үзэсгэлэнд зохиолч эмэгтэйн хувийн архивын материалууд, цувралыг хэвлэн гаргасан "Bloomsbury” хэвлэлийн газрын материалууд болон ид шидийн тухай ном, эд зүйлс, эртний гар бичмэлүүдийг тавих гэнэ. Үзэсгэлэнг 2017 оны 10-р сарын 20-нд нээж он дамжин үзэгчдийн хүртээл болох юм байна. Поттерын тухай цуврал номонд залуу ид шитэн Харри Поттерын тухай өгүүлдэг бөгөөд нийтдээ 500 сая ширхэг ном нь борлуулагджээ. Роулингийн ном дэлхийн 67 хэлнээ хөрвүүлэгдсэнбөгөөд бүх цувралаар нь уран сайхны кино бүтээсэн юм. 2016 онд Поттерын тухай долоон үндсэн номон дээр найм дахь болох "Харри Поттер ба хараалт хүү” гэсэн жүжиг нэмэгдсэн билээ. Жүжгийг кино найруулагч Жек Торн Роулингийн хамт зохиожээ.
Д.Одскачать dle 12.0