Нэг удаагийн уулзалтаар 20 иргэн санал гомдлоо илэрхийлжээ

🕔 2015/11/04 10:50
Нэг удаагийн уулзалтаар 20 иргэн санал гомдлоо илэрхийлжээ

Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд долоо хоног бүрийн Баасан гарагийн 15 цагт иргэдийг хүлээн авч уулздаг "Уулзалтын цаг”-тай болов.

Иргэд хүлээж авах ийм тусгай цагтай болсноор иргэд Дархан хотын тулгамдсан асуудал болон өөрсдийн санаа бодлоо илэрхийлж хариу авах боломжтой болжээ. Өнгөрсөн баасан гаригт болсон уулзатын цагаар хориод иргэн уулзаж санал хүсэлтээ уламжилжээ. Аймгийн ЗДТГ-ын нэг давхарт байрлах 13 тоот өрөөний гадна Засаг даргатай уулзахаар иргэд дугаарлан зогсож байв. Иргэдээс ирүүсэн санал хүсэлтийг аймгийн ЗДТГ-ын Төрийн Захиргаа, Удирдлагын хэлтсийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн Я.Гэрэлсүх тэмдэглэл хөтөлж улмаар шийдвэрлэх боломжтой асуудлыг Засаг дарга А.Энхболд газар дээр нь шийдэж ажилласан байна.

Иргэдийн ирүүлсэн санал хүсэлтээс дурьдвал: Гэр хорооллын гудамжийг таглаж хашаа татаж буусан айлууд нь галын дуудлага, түргэн тусламжийн машин очиход хүндрэл учруулдаг, ахмад настан, өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг орон сууцаар хангах, эмнэлгийн ажилтнууд хүнд сурталтай үдээс хойш үзлэг хийдэггүй, орон сууцны Сууц өмчлөгчдийн холбоод ажлаа огт хийдэггүй, ажлын байрыг нэмэгдүүлэх талаар аймаг орон нутгийн удирдлагууд анхаарч ажиллахгүй байгаа зэрэг олон санал, шүүмжлэл гарсныг аймгийн Засаг дарга хүлээн авч зохих шийдвэр гаргаж ажил хэрэг болгоно гэлээ.

                                                                                                                                                            Б.Норовсамбуу


скачать dle 12.0

Санал болгох