Дархан-Уул аймагт 10 сарын байдлаар 1072 золбин нохойг устгажээ
"Дархан эрүүл хот” хөтөлбөрийн хүрээнд
эзэнгүй золбин нохойн тоог багасгах, иргэдийн аюулгүй тайван байдлыг
хангах зорилгоор нохой устгалын ажлыг дөрвөн удаа, иргэдийн хүсэлтээр
хоёр удаа зохион байгуулж, 1072 золбин нохой устгасан байна.
Иргэд нохой устгуулах хүсэлтээ байнга
ирүүлж байгаа тул нохой устгалын машин техник, хөрөнгө санхүүг шийдэн
нохой устгалын ажлыг зохион байгуулах, "Цагаан боржин” ХХК-ийг дэмжин
ажиллахыг НААҮГ-т уламжилсан байна.
Золбин ноход гудамж талбайд олноороо
цугларан хүн уруу дайрах тохиолдол цөөнгүй гарч иргэдийн амгалан тайван
байдлыг алдагдуулж байгаа тухай баг болон иргэдийн санал гомдол ихээр
ирж байгаа тул нохой устгалын ажлыг зохион байгуулж ажиллах шаардлагатай
байгааг аймгийн Засаг даргад уламжилсан байна.