Ширээ нурууны цэцэрлэг ашиглалтанд орж 80 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болно

🕔 2015/10/07 14:36
Ширээ нурууны цэцэрлэг ашиглалтанд орж 80 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болно
Дархан сумын 2-р баг Ширээ нуруунд 500 гаруй өрхийн 2 мянгаад иргэн оршин суудаг. Иргэдийн амьдарч байгаа энэ газар нутгийн хувьд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багт харъяалагддаг. Хууль журмаараа бол өөр аймаг сумын нутаг дэвсгэрт орон нутгйн хөгжлийн сангийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийх ёсгүй. Гэхдээ нэгэнт иргэд нь амьдарч байгаа учир иргэдийнхээ санал хүсэлт, эрх ашгийг харгалзан аймаг сумаас тодорхой шийдвэрүүдийг гарган зам , гэрэл зэрэг бүтээн байгуулалтын зарим ажлуудыг өнгөрсөн онд хийсэн юм. Харин энэ жил хүүхэд багачуудынхаа сурч хүмүүжих нөхцөл бололцоог нэмэгдүүлэх үүднээс 80-100 хүүхдийг хүлээн авах болмжтой цэцэрлэгийг нээхээр ажиллаж байна. 

Энд цэцэрлэг нээгдэн 3 бүлэг ашиглалтанд орсоноор 13-р цэцэрлэгт нийт 380 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжтой болж байгаа юм. Түүнчлэн анги удирдсан багш, туслах багш, тогооч гээд 9 хүн шинээр ажлын байртай болох юм. 

12072657 1675116152711357 7762631986455612897 n

Цэцэрлэгийг барьж байгуулан засвар үйлчилгээг хийхэд орон нутгийн хөгжлийн сангаас 130 гаруй сая төгрөгийг зарцуулж байгаа аж. Одоогоор цэцэрлэгийн засварын ажил 90 ээд хувьтай явагдаж байна. Барилгын ажлыг бүрэн дуусгахад одоо 2 өдрийн ажил үлдсэн гэж гүйцэтгэгч компанийхан хэллээ. Ирэх даваа гараг гэхэд хүүхдүүдээ хүлээн авч нээлтээ хийхээр цэцэрлэгийнхэн төлөвлөжээ.

 

12049377 1675116196044686 240966158981355668 n

 

darkhan.mn
скачать dle 12.0

Санал болгох