“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлыг АТГ-т шалгуулна

🕔 2021/03/10 18:40

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг авлига авсан байж болзошгүй үндэслэлээр шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандаж буй талаар өнөөдөр /2021.03.09/ иргэн Ууганбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Тавантолгой нүүрсний ордын Зүүн цанхид гэрээгээр ажиллаж байгаа Хятадын хөрөнгө оруулалттай "Ти Жи Ви" компанитай байгуулсан гэрээний хугацаа 2019 оны хоёрдугаар сарын 28-нд дуусч байгаа тул уг гэрээг дахин сунгах шаардлагагүй гэж “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл, мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс үзсэн.
Гэтэл Б.Ганхуяг захирал зөрчиж, гэрээг хоёр жилээр сунгаж, 458 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй байна. Энэ гэрээг хоёр жилээр сунгахдаа авлига авсан байж болзошгүй тул сайтар шалгах хэрэгтэй. Тавантолгойн нүүрсний ордын баруун цанхид хөрс хуулалт, нүүрс олборлолт хийж байгаа Монголын компани 1 м2 хөрсийг 6250 төгрөгөөр олборлож байгаа. Гэтэл Хятадын хөрөнгө оурулалттай "Ти Жи Ви" компани нь 12500 төгрөгөөр хөрс хуулж байна. Хоёр дахин нугалсан үнээр хөрс хуулж байна. Иймээс сайтар шалгуулах шаардлага үүссэн” гэлээ.
Эх сурвалж: shuurhai.mn 
скачать dle 12.0

Санал болгох